Өнөөдөр цахим сүлжээнд ногооны үнэ өслөө гэх мэдээлэл цацагдсан билээ. Энэ нь Ковид19 халдвартай холбоотой тодруулбал хил хаасантай холбоотой хэмээх мэдээлэлсэн юм.
Энэхүү мэдээлэлтэй холбоотойгоор Баянзүрх худалдааны төвийг зорилоо. Биднийг өнөөдөр /2020.04.30/ 13.00 цагийн үед очиход тус худалдааны төв хөл хөдөлгөөн багатай байлаа
Хүнсний ногооны үнэ бага зэрэг өссөн тал ажиглаглаа. Ногооны үнэ бага зэрэг өссөн шалтгааныг худалдагчид “Жил бүрийн өдийд ногооны үнэ өсдөг. Учир нь шинэ ургац гарах хүртэл монгол хүнсний ногооны үнэ өсдөг. Энэ нь Ковид19 халдвартай холбоогүй юм. Харин хил хаагаагүй учраас Хятад ногооны үнэ өөрчлөгдөөгүй” гэх тайлбарыг өгч байна.
Өнөөдрийн байдлаар Баянзүрх худалдааны төвд хүнсний ногооний үнэ:
-Төмс 1000₮
-Лууван 2500₮
-Байцаа 3500₮
-Манжин 3500₮ Хүрэн 2000₮
-Брокли 5000₮
-Чинжүү 5500₮
-Мөөг 13000₮
-Хулуу 5000₮
Гэсэн үнэ ханштай байна.
Сонирхуулахад Нийслэлийн статистикийн газраас долоо хоног бүр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үний судалгааг танилцуулдаг. Нийслэлийн төвийн 6 дүүрэгт байрладаг 17 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 36 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн 2020 оны 04-р сарын 30-ны өдрийн ажиглалтаар өмнөх долоо хоногоос 36 нэрийн барааны үнэ тогтвортой, 0 нэрийн барааны үнэ буурсан, 0 нэрийн барааны үнэ өсчээ.
Үүнд :
Махны дундаж үнэ
2020 оны 04-р сарын 30-ны өдөр хонины ястай нэг килограмм мах дунджаар 10,022 төгрөг, хонины цул мах нэг килограмм мах дунджаар 9,925 төгрөг байна. Үхрийн ястай мах нэг килограмм мах дунджаар 11,722 төгрөг, үхрийн цул мах нэг килограмм мах дунджаар 13,967 төгрөг байна. Адууны ястай мах нэг килограмм мах дунджаар 9,325 төгрөг, ямааны ястай мах нэг килограмм мах дунджаар 9,325 төгрөг байна.
Гурил
“Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1350-1600 төгрөг, 1-р зэргийнх 1100-1400 төгрөг, 2-р зэргийнх 800-1100 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1350-аас 1500 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1350 төгрөг, 1-р зэргийн гурил 1100 төгрөгөөр тус тус зарагдаж байна.
Ногоо:
Монгол төмс хүнсний зах, дэлгүүрт 800-1300 төгрөгийн үнэтэй байна. “Хүчит шонхор зах”, “Хар хорин зах”-д хамгийн хямд буюу 800 төгрөгөөр, харин хамгийн өндөр үнээр буюу 1300 төгрөгөөр “Таван эрдэнэ зах” худалдаалж байна. Монгол луувангийн дундаж үнэ 2020-04-22 өдөр 1,877 төгрөг байсан ба түүнээс хойш 2020-04-30 өдрийг хүртэл тогтмол 1,864 төгрөгийн дундаж үнэтэй байв.
М.Баяр