Охид бүр хүүхэд насандаа хүүхэлдэй тэврэн тоглохдоо том болоод тэдэн хүүхэдтэй болно гэж мөрөөдөн ярьдаг. Зарим нь ганц охин, хүүтэй болно гэж байхад зарим нь олон хүүхдээр өөрийгөө тойруулна гэдэг.
Том болох тусам энэ асуудал хэвээр үргэлжилж, залуу охид бүсгүйчүүд ирээдүйд хэдэн хүүхэдтэй болох вэ гэдгээ мэргэлэх, төөрөг тавилангаа мэдэхийг хүсдэг. Тэгвэл зурхайчид бүсгүйчүүдийг хэдэн хүүхэдтэй болохыг ордоор нь шинжиж хэлжээ.
Хонь
Та олон хүүхэдтэй болоход бэлэн байдаг. 3-4 хүүхэд бол таны хувьд яг тохиромжтой. Мөн чанартаа бол та маш халамжтай, ойр тойрны хүмүүсээ халамжлах, амжилтын замд нь хөтлөх дуртай.
Үхэр
Та насны хувьд зөрүүгүй хоёр хүүхэдтэй болохыг хүсдэг. Ихрүүд бол таны хамгийн хүсэмжит хувилбар. Танд олон хүүхэд өсгөх тэвчээр, тогтвортой байдал байхгүй тул хоёр хүүхэд байхад хангалттай.
Ихэр
Үхрийнхэнтэй адил та хоёр ихэр хүүхэдтэй байвал сэтгэл хангалуун байна. Та ямар ч нөхцөл, хүнд дасаж чаддаг, дасан зохицомтгой болохоор хоёр өөр зан араншинтай хүүхэдтэй болсон ч яах ч үгүй.
Мэлхий
Та мөн л үхэр, ихрийнхний адил хоёр хүүхэдтэй болохыг хүсдэг. Гэхдээ тэднээс ялгарах зүйл нь хүмүүжүүлэх арга, бусад зүйлсээрээ ялгаатай. Халамжтай эх болж чаддаг. Та эхийн үүргийг маш няхуур хүлээн авч, үр хүүхдийнхээ төлөө карьер, хувийн зорилгоо ч умартахад бэлэн байдаг.
Арслан
Нэг хүүхэд танд тохирохгүй. Та идэвхтэй, хариуцлагатай, бас олон зүйлийг нэг дор хийж амьдрах дуртай учраас 2-4 хүүхэдтэй байхад тохирно.
Охин
Танд нэг л хүүхэд байхад хангалттай. Сэтгэл хөдлөлийн хувьд тогтворгүй, байнга л төгс төгөлдөр лүү тэмүүлж байдаг тан шиг хүмүүс хүүхдээ муу хүмүүжүүлнэ гэж байхгүй. Өөртөө хэт их хариуцлага хүлээлгэх хэрэггүй.
Жинлүүр
Та төрөлхийн энхийг сахиулагч болохоор нэг дор зургаан хүүхэдтэй болсон ч чадна. Таны хувьд эерэг амьдралын хэв маягийг гайхалтайгаар сурталчилж, зөрчил маргааныг сүрхий зохицуулдаг. Эргэн тойрны хүмүүс тань таныг онцгой гэж үздэг.
Хилэнц
Ам бүл өнөр байх тусмаа сайн гэсэн үзэл бодолтой. Зургаа, түүнээс дээш хүүхэдтэй болсон ч чадна. Та бол гайхалтай өгөөмөр, хайраа бусадтай хуваалцах хүсэлтэй хүн.
Нум
Та хүүхэдгүй байхаас ч дургүйцэхгүй. Гэхдээ та хүүхэдтэй болохоос өөр аргагүй болбол нэг л хүүхэдтэй болохыг хүсдэг. Яагаад гэвэл та муу ээж биш, харин амьдралаа хэрэггүй үүргээр дарж, хязгаарлах сонирхолгүйтэй холбоотой.
Матар
Та бол гайхалтай зохион байгуулалттай, хүүхдийн асуудалд тун хариуцлагатай ханддаг нэгэн. Санхүүгийн найдвартай тулгууртай байхад л та гурван хүүхдээр хязгаарладаг.
Хумх
Нумынхны адил та нэг хүүхэдтэй болоод л зогсохыг хүсдэг. Та хүүхдийнхээ төлөө зорилго, мөрөөдлөөсөө ухрахыг шаардсан алхам хийхийг огт хүсэхгүй.
Загас
Ордууд дотроос хамгийн сэтгэл хөдлөл ихтэй, мэдрэмтгий нь болохоор таван хүүхэдтэй болоод ч аз жаргалтай байх гайхалтай эцэг эхчүүүд болдог. Таны тав тухын бүс бол ойр дотны хүмүүстээ халамжтай ханддаг өнөр гэр бүл юм.
https://rg.ru.com