Сальвадорын хорихууд хөл хориог ч тоолгүйгээр дэглэмээ чангатгав

2020-04-29 12:30
1_757bbafa9c063f90faf2c89b2a26f0cb

Сальвадорын хорих ангиудад Ерөнхийлөгчийн зарлигаар дэглэмийг нь эрс чангатгажээ. Хүмүүс хоорондоо зай барих тухай зөвлөмжийг ч үл хайхрхан хоригдлуудыг жижигхэн камерт олноор нь хорьж эхэлсэн байна.

Ингэж дэглэмээ чангатгах болсон нь тус улсад хүн амины хэрэг эрс нэмэгдсэнтэй холбоотой. Энэ сарын 24-ний баасан гарагт л гэхэд Сальвадорт хүн амины 22 хэрэг бүртгэгдсэн аж. Уг нь энд өдөрт 1-2 хэрэг гардаг. Энэ бүгдэд шоронд байгаа гэмт бүлэглэлүүдийн толгойлогчид буруутай гэж төрөөс үзэж байна. Толгойлогчдын хувьд хүссэн хүнээ хөнөөх захиалга өгөх боломжтой байдаг аж. Тиймээс Сальвадорын Ерөнхийлөгч, 38 настай Найиб Букеле гэмт бүлэглэлийн гишүүд, толгойлогчид ял эдэлж байгаа хорих ангиуддаа онц байдал тогтоох зарлиг гаргасан байна.

В сальвадорских тюрьмах ужесточили режим, наплевав на карантин

Зарлигийн дагуу гэмт бүлэглэлийн толгойлогчдыг гадаад ертөнцтэй холбогдох боломжгүй нэг хүний камерт хорьж байна. Мөн гуравдугаар сараас хойш улс орондоо тогтоосон хөл хорионы дэглэмийг шоронд хэрэгжүүлэхээ зогсоожээ. Хоригдлуудыг бие биетэй нь нийлүүлэн жижиг өрөөнд бөөнөөр хорьж байгаа аж.

Эдгээр зургийг Изалько хориход авсан аж.

Харин хүний эрхийг хамгаалах байгууллагуудаас Сальвадорын Ерөнхийлөгчийн үйл ажиллагааг шүүмжилж, байна.

Сальвадор улс 6,4 сая хүн амтай.Өнөөдрийн байдлаар коронавирусийн 300 орчим тохиолдол бүртгэгдээд байна.

В сальвадорских тюрьмах ужесточили режим, наплевав на карантин

В сальвадорских тюрьмах ужесточили режим, наплевав на карантин

В сальвадорских тюрьмах ужесточили режим, наплевав на карантин

fishki.net