Нийслэлийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт халаалтын зуух ашиглан үйл ажиллагаа эрхэлж буй 186 аж ахуйн нэгж, байгууллагын 190 зууханд дараах чиглэлийн хяналт шалгалтуудыг хийж гүйцэтгэлээ. Нийт ашиглаж байгаа зуухны 90 хувь үнс баригчтай, 10 хувь нь үнс баригчгүй байсан нь өмнөх оны хяналт шалгалттай харьцуулахад 20 хувиар өссөн байна.
Зуухны хаягдал утааны хэмжилтийн дүнгүүдийн стандартын шаардлага хангаагүй үзүүлэлтүүдийг харьцуулахад 2020 онд тоосонцорын хэмжээ 10-15 хувиар, хүхрийн давхар ислийн хэмжээ 25-30 хувиар тус тус буурсан байна.
Дээрх ААН-үүдийн үйл ажиллагаанд эрсдэлийн үнэлгээ хийхэд Их эрсдэлтэй 10 хувь, дунд эрсдэлтэй 30 хувь, бага эрсдэлтэй 60 хувь үнэлэгдлээ. Энэ нь 2018, 2019 онтой харьцуулахад Их эрсдэл 30 хувиар, дунд эрсдэл 17 хувиар буурчээ. Хяналт шалгалтаар 34 сая төгрөгийн шийтгэл ногдуулж, хялбаршуулсан журмаар 17 хэрэг шийдвэрлэж, таван зөрчлийн хэрэг нээж, улсын байцаагчийн 44 албан шаардлага, 20 эрх бүхий албан тушаалтны даалгавар хүргүүллээ.
Энэ өвөл тусгай зөвшөөрөлтэй нүүрс түлж байсан аж ахуй нэгж байгууллагуудад Нийслэлийн засаг даргын А/1377 дугаартай захирамжийн дагуу нам даралтын зууханд ирэх өвөл түүхий нүүрсийг хэрэглэхгүй утга бүхий мэдэгдэл хүргүүллээ. Улсын байцаагчийн шаардлагын дагуу 25 объект цахилгаан халаалтанд шилжсэн байна.
НМХГ