“Цар тахлын үед гэнэтийн гал, усны аюул гарсан тохиолдолд иргэдийн зүгээс сайн дураараа туслалцаа үзүүлэх үеийн асуудлыг хэрхэн зохицуулахыг “Короновируст халдвар / COVID-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хууль”-ийн төсөл, Зөрчлийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тодорхой тусгаж өгөх нь зүйтэй юм.
Өнгөрөгч амралтын өдрүүдэд Богд ууланд Арцадын аманд гарсан түймрийг унтраалцахаар очсон залуучуудыг бөөгнөрөл үүсгэлээ, маск зүүсэн зүүгээгүй гэх асуудлаар зөрчлийн хуулиар торгох, шийтгэх асуудлыг гаргасан байна. Цаашид цагдаагийн байгууллага анхаараарай” хэмээв.