Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар халж, хуурайшилт ихсэж байгаа тул болзошгүй ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
2020 оны 04 дүгээр сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Төв болон зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, Хэнтэйн уулархаг нутгаар бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Нутгийн баруун хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Алтайн салбар уулс болон говь талын нутгаар секундэд 13-15 метр хүрч, зөөлөн шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндий болон Дорнодын тал нутгаар 17-22 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар 29-34 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 24-26 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 9 градус дулаан, харьцангуй чийг 49 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.