Сонгогч Та УИХ-ын сонгуульд ялалт байгуулж, засгийн эрх барьсан улстөрийн хүчин түүний төлөөллөөс бүрдсэн Засгийн газрын иргэдийнхээ амьдралыг сэргээх гэсэн хуурамч чармайлтыг дөрвөн жилд нэг удаа харах уу? Эсвэл сонгогдсон бүх л жилүүдийн турш харж, үр дүнг нь үзмээр байна уу гэсэн сонголтыг 2 сарын дараа хийх гэж байна. 2020 оны зун бол сонгогч Та биднээс хариуцлага, ухамсарыг шаардаж байна гэсэн үг юм.
Ээлжит сонгуулийн дараа эрээвэр, хураавар парламент бүрдлээ, бидний найдлага ахин дөрвөн жилээр тасарлаа гэж бодохоосоо өмнө энэ удаагийн сонгуулиар ахин сонгож болохгүй, ер УИХ-ын босгоор алхуулж болохгүй хүмүүсээ эхлээд томоор харах нь чухал юм.
УИХ-д сонгож болохгүй хүмүүсийн жагсаалтыг хамгийн түрүү Хадгаламж зээлийн хоршоотой, банктай, ББСБ-тай хүмүүс тэргүүлнэ гэдэгтэй олон хүн санал нийлэх биз ээ.
Яагаад вэ гэвэл?
Өндөр хүүтэй зээлээр хөлждөг Мөнгө хүүлэгч нарыг УИХ-ын босгоор бүү алхуул!
Банкны зээлийн хүү хамгийн өндөртэй улсын нэг бол яах аргагүй Монгол Улс. Банкууд нь төгрөгийн зээлээ 18 хувийн хүүтэй өгч байгаа. Харин хадгаламж зээлийн хоршооны хүүгийн түвшин 34 хувь, Банк бус санхүүгийн байгууллагын хүүгийн түвшин 40 хувь, ломбардын хүү 42 хувь байгаа юм.
Өндөр хүүтэй, хэрэглээний зээлийг нийгмийн дундаж давхаргынхан л авдаг. Бизнес хийх гэсэн, амьдрал ахуйгаа өөд татах гэсэн хүмүүс зээл авч, эцэстээ зээлийнхээ “БООЛ” нь болчихсон явдаг жишээ олон. Тэгэхээр сонгуулийн жилүүдэд иргэдэд хайр зарлаж, зовлон бэрхшээлийг нь сонсож байна, та нарынхаа амьдралыг сайжруулна хэмээн гүйлдэх улстөрчид хувьдаа ББСБ, Хадгаламж зээлийн хоршоотой байх нь зүйд хэр нийцэх бол…!
Хувийн санхүүгийн байгууллагыг хэн ч байгуулж болно. Гэхдээ иргэдийнхээ амьдал ахуйг, амьдарч буй орчныг нь өөд татах гэж буй тэдний сэтгэл хуурмаг гэдгийг нотлох нэг баримт нь ББСБ, Хадгаламж зээлийн хоршоо. Учир нь нийгмийн эмзэг хэсгийнхэнд жилийн 30-40 хувийн хүүтэй зээл олгож, зээлээ төлж чадаагүй иргэдийн барьцаанд тавьсан орон байр, эд хөрөнгийг хураан авч хөлжиж байгаа хүмүүст бусдыг гэх сэтгэл байдаг гэдэгт итгэхэд бэрх…!
Монгол Улсын банк, санхүүгийн салбар яагаад зээлийн хүүгээ бууруулдаггүй вэ гэвэл эзэд нь УИХ-д сууж байдаг юм. Тэд банк, санхүүгийн байгууллагуудын хүүг бууруулах саналыг хэзээ ч дэмждэггүй. Эсрэгээр болж өгвөл нэмэхийг хичээж байдаг. Коронавирусын халдвар дэлхийг нөмөрсөн энэ өдрүүдэд Засгийн газар банк, ББСБ, Хадгаламж зээлийн хороодод хандан зээлийн хүүгээ бууруулж, ард иргэдийнхээ зээлийн дарамтыг бууруулах саналаа хүргүүлсэн.
Гэвч тэд зээлийн хүүгээ буруулахаас татгалзаж, зээлийг зөвхөн хэдхэн сарын хугацаатай хойшлуулж, нүглийн нүдийг гурилаар хуурсан гэдгийг бид мэднэ. Энэ удаа албан ёсоор УИХ-д нэр дэвшинэ гэдгээ мэдэгдээгүй байгаа ч нэр дэвшихээр яригдаж байгаа ББСБ-тай улстөрчдийг нэрлье.
Монгол Улсын Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатаар ахлуулсан хувьдаа ББСБ-тай, иргэдийнхээ санхүүгийн эрх чөлөөг боомилдог УИХ-д нэр дэвшихийг горьлогчид
МАН-аас
Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Жаргалтулгын Эрдэнэбат: Гүнсан-Эрдэнэс ББСБ
УИХ-ын гишүүн Жадамбын Энхбаяр: Газаркапитал партнерс ББСБ, Газаркапитал ББСБ
УИХ-ын гишүүн Батбаярын Ундармаа: Капитал премиум ББСБ
УИХ-ын гишүүн Янгугийн Содбаатар: Тэнүүн капитал ББСБ
Нийслэлийн Засаг даргын орлогч, НИТХ-ын төлөөлөгч Жанцангийн Батбаясгалан: Алтанхот ББСБ
Эрдэнэс Монгол ХХК-ын дэд захирал Одончимэдийн Одбаяр: Ардкредит ББСБ
Эрдэнэс Монгол ХХК-ийн Охин компанийн гүйцэтгэх захирал Бэгзжавын Мөнхбаатар: Праймлөүн ББСБ
АН-аас
СБД-ийн засаг дарга Хөххүүгийн Болормаа: Дашкредит ББСБ
Сүндий Сангийн Доржсүрэнгийн Сүндий: Нэт капитал финанс корпораци ББСБ
Эрдчим хүчний дэд сайд асан Дуламсүрэнгийн Доржпүрэв: Би энд Жи финанс ББСБ
Батхүү агсаны хүү Ганхөлөг: Жи Эс Би капитал ББСБ
Дундговь аймгийн засаг дарга асан Сандагийн Од-Эрдэнэ: Старкредит ББСБ
Үргэлжлэл бий…
Н.ЧИНЗОРИГ
4 comments
наадуул чинь бҮГД НЭР ДЭВШИХ ХҮМҮҮС БАЙНА Ш ДЭЭ. ИЧДЭГГҮЙ ЮМ БАЙХДАА
Маш зөв мөнгө хүүлэгчид улсын хөгжлийг хойш татхаас өөр зүйл хийх чадваргүй
Н. Чинзориг- т Чухал бөгөөд ноцтой мэдээлэл тавьж мэргэжлийн болоод иргүний үүргээ биелүүлж байгаад талархлаа . П. Очирбатаас эхлүүлээд. Багабанди гээд эхнээс нь нягтлаарай. Ялангуяа цагаач хятад, Солонгос , Оросы, , эсвэл ийм эхнэр ,снөхөртэй хүмүүсийнхийг бас бичээрэй .
Н. Чинзориг- т Чухал бөгөөд ноцтой мэдээлэл тавьж мэргэжлийн болоод иргүний үүргээ биелүүлж байгаад талархлаа . П. Очирбатаас эхлүүлээд. Багабанди гээд эхнээс нь нягтлаарай. Ялангуяа цагаач хятад, Солонгос , Орос, , эсвэл ийм эхнэр ,снөхөртэй хүмүүсийнхийг бас бичээрэй .