МАН 2020 оны УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өгөх үеэр намын дарга У.Хүрэлсүх сонгуульд намаасаа дэр дэвшигчдийн талаар байр сууриа илэрхийллээ.

МАН-ын дарга У.Хүрэлсүх: “Миний бие МАН-ын даргаар сонгогдсоныхоо дараа намаа цэвэрлэнэ, төр засгаа цэвэрлэнэ гэж хэлсэн. Бодсон бодлого, зорилго маань хэрэгжиж байна. Цаашдаа ч үүнийг бүрэн хэрэгжүүлэхийн төлөө ажиллана.

Би Монгол Улсын их хуралд хулгайч хүмүүс битгий суугаасай гэж бодож байна. Монгол Улсын парламент бол манай ард түмний төлөөлөл болсон газар. Сор болсон сэхээтнүүд суугаасай гэж хүсэж байна. Бүх салбарын төлөөлөл байгаасай гэж дотроо боддог.

Үүнд, Биеийн тамир, спорт, соёл, боловсрол, цэрэг арми, хүчний байгууллага, бизнесийн салбар зэрэг. Ингэснээр парламентаас зөв бодлого гарна. Мөн залуу, дунд үе, ахмад үеийн төлөөлөл байгаасай гэж боддог. Энэ бол ард түмний төлөөлөл. Парламент гэдэг товчхондоо ард түмний хураангуй хэлбэр юм. Тиймээс хураангуй дотор шилдэг хүмүүс ороосой. Ууган намын даргын хувьд сонгуульд би өөрийнхөө багийг авч сонгуульд орно.

Мөн тэрээр МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт хууль зөрчсөн заалт байхгүйн дээр нэр дэвшигчдээсээ мөнгө авахгүйг тэрбээр хэлсэн. Хандиваар сонгуульд оролцох бүрэн боломж байгаа тул мөнгөний сонгуулиас салъя гэж бодож байгаагаа хэлсэн юм. Сонгуулийн хандивыг хуульд заасны дагуу цуглуулж эргэн тайлагнах болно гэдгээ мөн энэ үеэр мэдэгдэв.

МАН-ын дарга У.Хүрэлсүх төрийн эрх барих дээд байгууллагаа сонгох сонгуульд иргэдийг идэвхтэй оролцохыг уриалж, сонгууль хугацаандаа явах ёстой гэсэн байр сууриа илэрхийллээ.

By updown

One thought on “У.Хүрэлсүх: УИХ-д хулгайч хүмүүс битгий суугаасай гэж бодож байна”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн