Энэ жил 1-р ангид элсэх 80 гаруй мянган багачуудыг наймдугаар сарын дундуур бүртгэнэ
2020-04-24 13:46

Энэ жил 80 гаруй мянган хүүхэд нэгдүгээр ангид элсэн орно. Ирэх намар сургуульд орох хүүхэдтэй эцэг, эхчүүд хүүхдээ хэрхэн сургуульд бүртгүүлэх талаар мэдээлэл бага байгаагаа илэрхийлж байна.
Харин БСШУСЯ-наас өгсөн мэдээллээр нэгдүгээр ангид элсэх сурагчийн бүртгэлийг 8 дугаар сарын дундуур зохион байгуулахаар болсон. Өнөөдрөөс эхэлж 5 настай багачуудад зориулсан эцэг, эхийн гарын авлага тарааж, харин энэ номын дагуух теле хичээлийг тавдугаар сарын 1-нээс зааж эхлэхээр болсон байна.