Аалто их сургууль, Хельсинкийн их сургууль, Финляндын техникийн судалгааны VTT төв, Финляндын хэмжилзүйн хүрээлэнгийн эрдэмтэд хамтран ханиах, найтаах, тэр ч бүү хэл ярих үед амьсгалын замаар гарсан жижиг агаарын хэсгүүд хаа хүрдэгийг судалжээ. Энэ агаарын хэсэг нь коронавирус зэрэг эмгэг бичил организмыг тээж явдаг.
Судалгааны үндэс болгон тэд CoViD-19 тархалтын компьютер загварыг гаргасан байна. Бичлэгээс харахад халдвартай хүн супермаркетад ханиалгаж, найтаасны дараа 20 мкм-ээс бага хэмжээтэй өчүүхэн хэсэг бүхий үүлс эргэн тойронд хөөрч байна. Хамгийн гол нь эдгээр хэсэг нь шууд шал руу унадаггүй, зарим хэсэг нь агаарын урсгалыг дагаад 2 лангууны цаадах зайд хүртэл очдог байна. Харин зарим хэсэг нь байрандаа үлддэг.
Түүнчлэн урьдчилсан үр дүнгээр вирус тээсэн агаарын бичил хэсэг агаарт өмнө нь таамаглаж байснаас ч удаан үлдэж болох аж. Тиймээс хүн олноор цугларсан газраас зайлсхийх хэрэгтэй гээж Аалто их сургуулийн сайтад тэмдэглэжээ.
“Коронавирусийн халдвар авсан хүн ханиалгаад явчихаж болно. Гэвч түүнээс хойш коронавирус тээсэн хэт нарийн ширхэглэгт хэсэг байрандаа үлддэг. Энэ хэсэг ойр байсан бусад хүний амьсглын замд орох боломжтой” гэж эрдэмтэн Вилле Вуоринен мэдэгджээ.
life.ru
1 comment
амны хаалт хэрэггүй гэж хуцаад байсан баруунийхан одоо ойлгож дээ. амны хаалт бол өвчтэй хүний өвчинг тараахгүй, эрүүл хүн өвчин амьсгалахгүй хэрэгтэй эд дээ.