Иргэд хот хоорондын зорчигч тээврийн билетийг цагт баригдалгүй ТҮЦ машинаас авах боломжтой боллоо.

Зам тээврийн хөгжлийн яам, Автотээврийн үндэсний төв (АТҮТ), “Метатек” компани хамтран Драгон болон Баянзүрх зорчигч тээврийн төвд “Билет бичилтийн ТҮЦ” машиныг туршилтаар суурилуулжээ.

Иргэд билет  бичүүлэхдээ Хот хоорондын зорчигч тээвэр цэсийг сонгож, зорчих чиглэлийн автобусны цаг, суудлын дугаараа сонгох юм байна. Үүний дараа регистрийн дугаараа оруулан, банкны картаа уншуулснаар зорчигчийн билет хэвлэгдэх юм.

ТҮЦ машины туршилт амжилттай болсон тохиолдолд Төв шуудан, томоохон зах, худалдааны төвүүд болон 21 аймгийн Зорчигч тээврийн төвүүдэд байрлуулахаар төлөвлөжээ.

Холбогдох албаны хүмүүсийн мэдээлж буйгаар цаашид ТҮЦ машинаас агаарын болон төмөр замын тээврийн билет, торгууль төлөх, АТҮТ-өөс олгодог зарим лавлагааг авах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа юм байна.

By updown

One thought on “ТҮЦ машинаас улс хот хоорондын билет авдаг боллоо”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн