Архангай аймагт сиамын ихэр тугалыг кесар хагалгаагаар гарган авчээ. Энэ сарын 17-нд тус аймгийн Булган сумын Тамир багийн малчин Н-ийнд хоёр толгой, найман хөлтэй, хоёр бөгстэй бөгөөд зөвхөн цээжээрээ нийлж нэг зүрхтэй амьд гарсан ч удалгүй үхсэн байна.
Хагалгааг аймгийн ХХААГ-ын Мал эмнэлгийн албаны дарга, малын их эмч С.Ганбат, малын их эмч Н.Мөнхгэрэл, Б.Түвшинжаргал, С.Дэлгэрбаяр, лаборант Ч.Бадамханд нар хийжээ.
Энэ хавар мал эмнэлгийн албаныхан зургаан удаагийн кесар хагалгаа хийсэн бөгөөд өмнөх таван хагалгаагаар эрүүл тугал гаргаж авсан байна. Харин уг төрөлхийн гажиг нь төрөл ойртох эсвэл ураг бүрэлдэх явцад чадаагүй ургууд ингэж гарах нь их байдаг аж.