2020-04-22 09:211min00

Засгийн газрын хуралдаанд Дарханы замын бүтээн байгуулалтын талаар танилцуулна

dee3b71a3989dc2da812dfd937c43b77df5525b9

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажлын хэрэгжилтийг хангах хүрээнд авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар Зам тээврийн сайд Б.Энх-Амгалан танилцуулна.

Мөн Эрүүл мэндийн яамнаас өчигдөр орой Засгийн газрын хурлаар танилцуулах асуудлаа нэгтгэн боловсруулсан юм.

Засгийн газар коронавирусээс сэргийлэх чиглэлээр хуралдаж байна

Хэлэлцэх асуудал Засгийн газрын гишүүн
1. “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2021 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл Ч.ХҮРЭЛБААТАР
2. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл Ч.ХҮРЭЛБААТАР
3. Цагдаагийн байгууллагын хөгжлийн хөтөлбөр батлах тухай Засгийн газрын тогтоолын төсөл Ц.НЯМДОРЖ
4. Журам батлах тухай Ё.БААТАРБИЛЭГ
5. Ашигт малтмалын талбайн солбицол батлах тухай Д.СУМЪЯАБАЗАР
6. Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах эрх олгох тухай Д.СУМЪЯАБАЗАР
7. Төсөвт байгууллагуудыг тооллууржуулах тухай Ц.ДАВААСҮРЭН
8. Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Д.САРАНГЭРЭЛ
9. Бусад асуудал* У.ХҮРЭЛСҮХ

Танилцуулах асуудал

10. Байгалийн түүхийн музейн талаарх шүүхийн шийдвэрийн хэрэгжилтийн талаар Ё.БААТАРБИЛЭГ
11. Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажлын хэрэгжилтийг хангах хүрээнд авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар Б.ЭНХ-АМГАЛАН

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй