УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс гаргасан хуваарийн дагуу өнөөдөр гурван Байнгын хороо хуралдаж дараах хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөжээ.
1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:
- УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын 10 гишүүн 2020.04.16-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Бусад.
2.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
- Европын хөгжлийн сан болон Европын холбооны нэгдсэн төсвөөс санхүүжиж буй төслүүдэд үйлчлэх Монгол Улсын татварын болон гаалийн зохицуулалтын тухай ерөнхий хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2019.10.11-нд ирүүлсэн, зөвшилцөх/;
- Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.04.01-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд найрамдах Чех улс хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.04.07-нд өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
- Хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Уур амьсгалын ногоон сан хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.04.07-нд өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
- Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.04.07-нд өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
- Эрүүгийн ял шийтгэлийг гадаад улсад эдлүүлэх тухай Америкийн улсууд хоорондын конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.04.07-нд өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
- Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд найрамдах социалист Вьетнам улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.04.07-нд өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
- Бусад.
3.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:
- Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын 14 гишүүн 2020.04.08-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ/;
- Үндэсний статистикийн хорооны 2019 оны үйл ажиллагааны тайлан.