2020-04-21 16:471min00

Япон улсаас Монгол Улсад 670 мянган ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр боллоо

1585664448_dollar-pic4_zoom-1500x1500-46105

Япон Улсын Засгийн газраас Монгол Улсад 670,680 ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр шийдвэрлэжээ.

“COVID-19” коронавируст халдвар дэлхий нийтээр тархаж буй энэ үед Олон улсын байгууллагуудтай хамтран арга хэмжээ авах үүднээс НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF)-гаар дамжуулан дээр буцалтгүй тусламжийг олгохоор болсноо Гадаад харилцааны яаманд албан ёсоор мэдэгдсэн байна.

Япон Улсын Засгийн газраас өмнө нь манай улсад Олон улсын улаан загалмайн нийгэмлэг (IFRC)-ийн шугамаар 235,000 ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр шийдвэрлээд байгаа аж.

ГХЯ

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй