Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавирусийн нэг тохиолдол нэмэгдсэн талаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, ОХУ-аар дамжин Унгар орсон тээврийн жолоочоос коронавирус илэрсэн байна.
Тус жолооч нь эхнэртэйгээ энэ сарын 18-нд Алтанбулаг боомтоор Монголд ирсэн бөгөөд тэднийг ирсэн даруйд нь тусгаарлажээ. Тухайн жолоочийн биеийн байдал хэвийн шинж тэмдэг илрээгүй байгаа аж. Мөн эхнэрт нь ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Үүнээс гадна тухайн жолоочтой ойрын хавьтлын хүмүүсийг тусгаарлан тандалт судалгаа хийхээр болжээ.
ШУУД ҮЗЭХ