Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр ээлжит мэдээлэл хийлээ. /2020.04.20/
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: Өчигдрийн байдлаар улсын хэмжээнд коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. ХӨСҮТ-д эмчлэгдэж буй хүмүүсээс нэг хүн эдгэсэн бөгөөд өвчтөнүүдийн биеийн байдал сайжирч байна.
Мөн хэд хэдэн хүн уушгины хатгаатай байна. Үүнд эмч нар онцгой анхаарч байна. ХӨСҮТ-д байсан 17 хүний нэгээс коронавирус илэрч, нийт тохиолдол 33 боллоо. Сүүлийн тохиолдол Москвагийн төмөр замын дээд сургуулийн оюутан.