Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр ээлжит мэдээлэл хийлээ /2020.04.20/
ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл: Манай улсын хэмжээнд нийт 1229 хүн ажиглалтад байна. Хавдартай 35 хүнд коронавирус илрүүлэх шинжилгээ хийхэд вирус илрээгүй. Хоёрдугаар сараас хойш гадаадын 17 орноос Монголын 98 иргэн холбогдож утсаар зөвлөгөө авсан.
Гадаадад оршин суугаа Монгол Улсын 13 иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн. Швейцарьт хоёр иргэн эдгэрч, шинжилгээний хариу сөрөг гарсан. Швед Улсад манай хоёр иргэн гэрийн тусгаарлалтад байгаа. БНСУ-д хоёр хүн эмчлэгдэж, эрүүлжсэн. ОХУ-д 3, Ирландад 4 хүн халдвар авсан. Энэ хүмүүсийн тусгаарлалтын хугацаа дууссан, давтан шинжилгээний хариугаа хүлээж байна.