2020-04-16 16:531min00

Шинэ Зеландын Засгийн газар өндөр албан тушаалтнуудынхаа цалинг 20 хувиар буурууллаа

5566

Коронавирусийн тархалтын улмаас Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн болон Төрийн бусад өндөр албан тушаалтнуудын цалинг зургаан сарын турш 20 хувиар бууруулахаар болсон байна.

Энэ нь Засгийн газрын сайдууд, агентлагийн дарга нарыг хамарч байгаагаас гадна сөрөг хүчний намын дарга сайн дураар цалингаа тануулахаар болжээ. Ерөнхий сайд Жасинда Ардерны жилийн цалин 286 мянган ам.доллар юм байна.

Энэ нь таван сая хүн амтай орны хувьд харьцангуй өндөр цалин юм. Тус улсад шинэ төрлийн “коронавирус”-ийн халдвар авсан хүний тоо 1386 хүрээд байгаа ажээ.

Б.Энхжин : Bloombergtv.mn

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй