ОХУ-ын вирус, харшил судлаач эрдэмтэн Надежда Логина Оросын хэвлэлд өгсөн ярилцлагадаа улиасны унгирал буюу цагаан хөвөн коронавирусний халдвар тараах эрсдэл тун өндөр гэж мэдэгдлээ.
Тэрбээр “Хэрэв зургаадугаар сар гэхэд халдвар дарагдахгүй бол маш хэцүү үе ирнэ. Учир нь улиасны унгирал вирус тараах магадлал тун өндөр. Тэгснээр харшилтай хүмүүс коронавирусний халдвар авах хамгийн эрсдэлтэй бүлэг болж хувирна. Дэлхийн хүн амын 20 хувь нь эрсдэлтэй болох юм” гэж ярьсан байна.
М.Сугар-Эрдэнэ