Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Хөрөнгө оруулагч тал хууран мэхлэх замаар уул уурхайн салбараас илүү их ашгийг хүртэж байна. – updown.mn

Хөрөнгө оруулагч тал хууран мэхлэх замаар уул уурхайн салбараас илүү их ашгийг хүртэж байна.

Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөний тэргүүн, эрх зүйч А.Эрдэнэбаяртай ярилцлаа.

Сайн байна уу? Эрхэм уншигч танд энэ өдрийн мэндийг хүргэе. Манай ярилцлагын энэ удаагийн зочиноор эрх зүйч А.Эрдэнэбаяр “Улс төрөөс ангид байх шаардлагатай 5 яамны хууль эрх зүйн орчины талаар” цувралаар хүргэж буй ярицлагын сүүлийнх буюу уул уурхайн салбарын тухай сонирхолтой яриа өрнүүлснийг хүлээн авна уу.

-Монгол Улс хөрөнгө оруулалт татах чадвар сул байгаагийн гол шалтгаан гэвэл та юуг онцлох вэ?

– Уул уурхайн салбарын талаарх, улс төрийн хэлэлцээрүүд, олон нийтийн ойлголт хандлага хоер зөрчилдөж байгаагаас хөрөнгө оруулагч тал хууран мэхлэх замаар илүү их ашгийг хүртэж ирлээ. Тиймээс аливаа нэг төслийг хэрэгжүүлүүлэхдээ Монгол Улсад, Монголын ард түмэнд, байгальд ээлтэй эсэх, монгол компаниудад оруулах үр ашгийг бодолцон Засгийн газраас бүтээн байгуулалтын оролцоог нь хангаж, дэмжих эсэхээ шийдвэрлэх хэрэгтэй. Уул уурхайн салбарын эрх зүйн чадамжтай холбоотой, тулгамдсан асуудлууд өнөөг хүртэл нийгэмд байсаар байна.

Төрийн өмчит уул уурхайн компаниудын олсон ашгийг нь шууд нийгмийн зардалд зарцуулчихдаг. Тиймээс өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхийн тулд өөртөө хөрөнгө оруулах боломж хязгаарлагдмал байдал үүсдэг тул төрийн өмчит компани гэж байх л юм бол өрсөлдөх чадвар, засаглалыг нь хариуцлагатай болгох, эрх зүйн орчинг бүрдүүлж өгөх шаардлагтай юм. Монголын шийдвэр гаргагчдын уул уурхайн салбар дахь байр суурь, ярьж байгаа асуудал, өөрсддөө олз ашиг хайсан, хөрөнгө оруулагч нарт найр тавьсан байдалтай байдагт ард иргэд санал нийлдэггүй юм.

– Ер нь уул уурхайн салбарт мега төслүүд хэрэгжих боломж, ирээдүй хэр байгаа гэж та боддог вэ?

– Монгол Улс нь 1564.1 мянган хавтгай дөрвөлжин км газар нутагтай, газар нутгийн хэмжээгээр дэлхийд 19-д, далайд гарцгүй орнуудаас Казахстаны дараа хоёрт ордог, ОХУ, БНХАУ гэсэн хоёр том гүрэнтэй хил залгадагаараа онцлогтой. Зөвхөн уул уурхайгаар хязгаарлагдахгүй хөдөө аж ахуй, байгаль орчин, хөнгөн үйлдвэр гээд маш олон салбарт хөрөнгө оруулах боломж байгаа.

Тиймээс уул уурхайн салбарт тулгуурлан өөр салбаруудыг илүү хүчирхэгжүүлэх, уул уурхайн хамаарлаа бууруулах нь чухал гэж харж байна. Уул уурхай салбарын экспортын бүтээгдэхүүн болох нүүрс, зэс, зэсийн баяжмал, алт, нефть, төмрийн хүдэр, жонш болон төрөл бүрийн өнгөт чулууг хэдэн зуун тэрбум долларын хэжээнд хүргэж чадвал монгол хөгжинө. Гэтэл эдгээр бүтээгдэхүүнээс орж ирэх ёстой мөнгөний хувь хэмжээний тодорхой хувийг зуучлагч, гарын үсэг зурсан эрх мэдэлтэн, төрийн тамга ашигласан хэсэг бүлэг нөхөд, хөрөнгө оруулагч нар завшиж эсрэгээрээ Монгол Улс, Монголын ард түмэн 30.7 тэрбумын өр зээлд нутаг ус, баялаг, газар нутгаа барьцаанд өгөх хэмжээнд хүрч ирлээ.

Байгалийн баялгийн өгөөжийг өрх бүхэнд хүртээхийн тулд урт хугацааны оновчтой хөрөнгө оруулалт татаж, хууль эрх зүйн орчноо сайжруулан, сайн засаглалаар дэмжих нь хамгийн чухал юм. Үүний тулд улс төрөөс ангид байх 5 яамны тухай дагвар хуулийн төслийг боловсрууллаа.

Хуулийн төсөлд орд газруудаа бүсчилэн төрөлжүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулснаар орж ирэх орлогоос ард иргэдэд тэгш хүртээмжтэй хувиарлах, ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, орлогоо сайжруулж, дэд бүтэц хөгжүүлэх, тодорхой шалгуур тавих зэрэг нам, улс төрийн оролцоог хумих шаардлага агуулсан төсөл юм. Өнөөгийн улс төрийн нөхцөл байдал нь энэ салбарыг цаашид илүү өргөжин тэлэхэд хүндрэл учруулж байгааг засах шаардлага зайлшгүй тулгарч байна.

-Монгол хайгуулын нөөц боломж ихтэй улсын тоонд багтдаг ч боломжоо ашиглаж чадахгүй улам бүр хумьсаар байх уу.

– Монголын уул уурхайн салбарыг тэргүүлдэг Эрдэнэт, Оюу толгой, Таван толгой гэсэн салбарууд л байна. Уул уурхайн салбарыг дотор нь төрөлжүүлэх хэрэгтэй байгаа юм.

Тэгвэл дундаж ордуудыг нийлүүлээд тэрбумаас дээш экспорт хийх бололцоо харагдаад байна. Улс бодлогоор жишээ нь алт, жонш гэх ч юмуу тэдний үндсэн ордуудын бүсийг тогтоогоод, үнэхээр ирээдүйтэй хэсэг ордыг бүсчилэн ашиглах, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл бий болгох, эдийн засгийн өсөлтийг нэмэгдэхүүлэх, ашигт малтмалын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болгосоноор уул уурхайг дагасан эрсдэл үгүй болж, нөхөн сэргээлт, иргэдийн оршин суух боломж бололцоог бий болгох, уурхай дагасан дагвар хот сууринг хөгжүүлэх зэрэг асуудлыг цогцоор нь шийдвэрлэдэг байх нь зүйтэй юм.

Одоо бол дэлхийн зах зээлд “Зэсийн үнэ хямдрангуут нүүрснийх үнэ дагаж буурах хамааралтай” байгаа харин “алт, жоншны ханш” хэсэг хугацаанд унахгүй байх боломж төсөөлөл илт харагддаг. Ашигт малтмалын мөчлөг хоорондоо бага зэрэг зөрөх учраас нэгнийх нь унахад нөгөөгийнх нь нөхөөд, таваарын ханш өсөж, буурдаг мөчлөг тохиоход бид бэлтгэлтэй байх боломж нээгдэн гэсэн үг.

-Зарим компанийн төлөөлөл, хөрөнгө оруулагчид уул уурхайн лицензүүдийг хоморголон хураасан явдалд эмзэглэж байсан. Энэ тал дээр

– Манай хөдөлгөөний зүгээс Монгол улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд олгосон хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлүүдийг холбогдох нөхцөл шаардлагыг хангаагүй тохиолдолд хүчингүй болгох, эсвэл цуцлахыг Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүхэд 2019 оны 01 сарын 09-ны өдөр шаардаж, АМГТГ болон МХЕГ, БОАЖ яамыг хяналтай чангатгахыг олон удаа шаардаж, хүсэлт, шаардлагуудыг өгч ирсэн.

Энэ хүрээнд лицензийн төлбөрөө төлөөгүй, ажлын төлөвлөгөө хангаагүй, байгаль орчны нөхөн сэргээлтийг хийгээгүй, үүргээ биелүүлээгүйгээс болж лицензийг цуцлах нөхцөл бүрдсэн олон асуудал дагуулсан, лицензийг худалдан борлуулсан газруудад хуулийн дагуу арга хэмжээ авах хүсэлтийг хүргүүлсэний үр дүнд Асгатын мөнгөний ордын ашиглалтын 4 тусгай зөвшөөрлийг цуцлаж, бас Багануурын ордын тусгай зөвшөөрөлтэй холбоотой Алтайн Гянт- ХХК-ны маргааныг эцэслэж, төр эргүүлэн авч Эрдэнэс Монгол ТӨХК-д шилжүүлсэн, “Оюу толгойн орд”-ын хөрөнгө оруулалтын маргааныг эцэслэн шийдвэрлүүлэх 10 000 гаруй иргэдийн гарын үсэг бүхий бидний хүсэлтийн дагуу УИХ-ын даргын 57 захирамжаар ажлын хэсэг байгуулж, гэрээг өөрчилөх санал, дүгнэлт гаргасан. Мөн далд уурхайн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн 4 удаагийн хууль бус захирамжийн дагуу байгуулсан “Дубайн” гэрээ нь хууль бус гэдгийг нотлож, Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гарсан зэрэг үр дүнтэй ахицтай ажилууд эхлэсэн.

Ер нь бодлогын түвшинд тусгай зөвшөөрөл (лиценз) -ийг зарж борлуулж, ашиг хонжоо олдог байдлыг зогсоох шаардлагатай. Тиймээс Стратегийн ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг хуулиар тогтоож, ордуудыг эдийн засгийн эргэлтэд бүсчилсэн байдлаар төрөлжүүлж оруулах талаар хуулийн төсөлдөө тусгасан байгаа юм.

-Ер нь уул уурхайн салбарт төрийн оролцоо их байх нь ямар эрсдэлтэй вэ, боломж давуу тал нь гэвэл юу байх бол.

-Бид хойч үедээ нэлээд хүндхэн, тодорхойгүй ирээдүй үлдээх хандлагатай болчихоод байна.Энэ бүхний гол буруутан бол ердөө л газрын доорхи баялагаас хэт их ашиг хайгч олноор бий болж, бүлэглэлийн хэмжээнд хүрсэн, мөн гадны хөрөнгө оруулагч нарын даалгавараар эх орон газар нутгаа сүйрүүлэх бодлогыг мөнгөөр хэмжиж үйлдэж байгаа явдал юм.

Тиймээс уул уурхайн салбарт төрийн оролцоо маш чухал. Уг салбарын хууль, эрх зүйн орчинг тодорхой, ямар нэг хийдэлгүй, давхардалгүй болгох нь Үндсэн хуулиас давсан органик хуулийг гаргахгүй байх, шинэчилэн найруулга, нэмэлт өөрчлөлт, засварыг хууль хоорондын уялдаанд зохицуулан боловсруулах явдал юм.

Төрийн эрх мэдлийг 4 жилийн хугацаатай ээлжилэн барьсан ханцуй нэгт намын бүлэглэлийн ашиг хонжоо хайгч улстөрчид Монгол орны байгалийн баялаг дуусахгүй юм шиг буруу ойлголттой болчихсон, тэр нь эргээд хортой нөлөө үзүүлээд байгааг үл тоож энэ яваа насаараа мөнгөтэй, хөрөнгөтэй, баян цатгалан явах хүсэлдээ хөтлөгдөж, улс орныхоо эрх ашиг, ирээдүйг үгүй хийж байна. Бид аливаа үйл явдлын араас хошуурахаас биш, тосож очиж давуу талыг бий болгох ёстой.

Цахилгаан станц, төмөр зам, авто зам, боловсруулах үйлдвэр, угаах үйлдвэр зэрэг нэмүү өртөг шингэсэн дэд бүтцийн байгууламжуудыг зах зээлд өрсөлдөхийн тулд түрүүлж шийдвэрлэж байх нь зөв. Ингэснээр өрсөлдөх чадварыг сайжруулна.

Цаашдаа Монголд төрийн өмчит, хувийн өмчит, олон улсын компаниуд хөрөнгө оруулагч нэрийн дор ажиллах юм байна. Тиймээс тухайн компани болгоныг байгаль орчин, нийгэмд ээлтэй, хамгийн их татвар төлдөг байлгах зохицуулалт, бүсчилсэн хэлбэрээр төрөлжүүлэн зохион байгуулах нь чухал. Энэ салбарыг өөрөөр авч явах боломжийг эрэлхийлж түүнийг хэрэгжүүлэх нь улстөрчдийн намаа биш, өөрийн ашигаа биш, эх орны хөгжлийн төлөө алсыг харсан ухаан гаргаж чадах эсэхийг үнэлэн харуулах сорилтот цаг хугацаа айсуй.

Төрийн өмчит компанийн гүйцэтгэх ажилтан нар ерөнхий сайд солигдох бүрт дагаад өөрчлөгддөг улс төрийн намын хатуу гишүүнчилэлтэй холбоотой асуудлыг халах хэрэгтэй. Тус салбарын тодорхой бус, ойлгомжгүй хууль эрх зүйн орчинг шинэчилэх, хуулийн давхардал, хийдэл, зөрчилийг арилгасан, нэмэлт өөрчилөлт, хөрөнгө оруулагч нарын хяналтыг сайжруулсан улс төрөөс ангид уул уурхайн салбарыг хөгжүүлэх хэтийн төлөвлөгөөтэй хуулийн төслийн боловсруулсан байгаа.

-Баярлалаа

updown.mn

Мэдээний админ

Learn More →

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн