Манайхан хааяа нэг “суухаараа” эх орны үйлдвэрийн шар айраг уудаг болоод багагүй хугацаа өнгөрч байна. Тиймээс ч хэдхэн жилийн өмнө “Боргио”, “Нийслэл”-ээс өөр сонголтгүй байсан монгол шар айраг өдгөө эгнээгээ тэлээд явж өгсөн. Тэдний нэг нь MCS-ийн нэрийн бүтээгдэхүүний нэг, үндэсний том брэнд гэгддэг “Сэнгүр” шар айраг юм. Гэтэл зарим хэвлэлд бичсэн болон бидэнд олдсон баримтаар, MCS-ийн шар айргаа хариуцсан охин компани болох “MCS Asia Pacific Brewery” нь чухамдаа шар айрагаа Оросоос оруулж ирдэг ажээ. Тодруулбал, тус бүр зургаан ширхэг хуванцар савлагаатай /нэг бүр нь 2.3 литр/ “Сэнгур” /Оросоор ү үсгийг у-гаар бичсэн/ шар айраг Оросын “ООО Объединенные пивоварни Хейнекеи” үйлдвэрээс “MCS Asia Pacific Brewery” компанид хаяглагдан ганцхан сард л гэхэд 5264 боодолтойгоор хилээр орж иржээ.
Мөн шар айрагны гол түүхий эд болох амуу соёолжийг БНХАУ-ын “Cofco Malt /Dalian/” компаниас авчирдаг юм байна.
Эх сурвалж: www.news1.mn