Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөхөөр гадаад дахь 7374 монгол иргэн Элчин сайдын яамны салбар комисст бүртгүүлжээ. БНСУ-ын Сөүл дэх Элчин сайдын яаманд хамгийн олон санал буюу 1629 иргэн, АНУ-ын Вашингтон дахь Элчин сайдын яаманд 1011 иргэн тус тус сонгуульд саналаа өгнө.
Иргэдээс санал авах ажлыг зохион байгуулахаар Австрали, Англи, АНУ, ХБНГУ, Казахстан, ОХУ, БНСУ, БНХАУ, БНЭУ зэрэг 32 улсад нийт 45 салбар комисс байгуулсан. Эдгээр салбар комисс гадаад улсад байгаа иргэдийн нэрсийн жагсаалтыг өнөөдөр Төв комисст ирүүлжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуульд гадаад улсад байгаа нийт 6233 иргэн саналаа өгөхөөр бүртгүүлж байсан бол энэ удаад 1000 гаруй иргэн илүү бүртгүүлсэн байна.
Гадаад улсад байгаа сонгогчдын саналыг 2017 оны 06 дугаар сарын 10-11-ний өдөр 07:00-22:00 цагт авах юм байна.