Сонгдо эмнэлгээр үйлчлүүлж байсан хоёр иргэний PCR буюу лабораторийн шинжилгээний хариу сөрөг гарчээ.
Өчигдөр тухайн иргэдийг түргэвчилсэн оношлуураар шинжлэхэд эерэг гарсан талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллэж, гэхдээ иргэд тайван байж лабораторийн шинжилгээний хариуг тайван хүлээх хэрэгтэйг анхааруулж байсан юм.
Түргэвчилсэн оношлуурт ДЭМБ-аас гэрчилгээ олгоогүй, шинэ коронавирусийг оношлох баталгаатай оношлуурт тооцохгүй байгаа гэдгийг албаны хүмүүс хэлж байв.
Түргэвчилсэн оношлуурын талаар Вирус судлалын лабораторийн эрхлэгч Б.Дармаа “ДЭМБ энэхүү хурдавчилсан оношлуураар COVID-19-ийг илрүүлэх шинжилгээ хийхийг зөвлөмж болгоогүй, одоохондоо. Аль ч хурдавчилсан оношлуураар хийхийг зөвлөхгүй байна. Тэгэхээр бид сэжигтэй тохиолдлуудаас хамрын болон хоолойн арчдас аваад вирусийн геномын дараалал илрүүлэх PСR шинжилгээгээр л баталгаажуулж байгаа” гэж сануулж байсан юм.
1 comment
ашгүй дээ монголыг бурхан ивээг