Өнөөдөр нутгийн зүүн хагаст цас орж, сэрүүсч, говь, тал, хээрийн нутгаар хүчтэй шороон болон цасан шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна.

2020 оны 04 дүгээр сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ

Ихэнх нутгаар үүлэрхэг, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас, зүүн аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 1-6 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 18-23 градус, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэлээр 11-16 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч цасан шуурга шуурна. 4-6 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 4 градус хүйтэн, харьцангуй чийг 76 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн