Б.Амархүү хорих 401 дүгээр ангид ялаа эдэлж байна

2020-04-13 15:091min1
88

Дуучин Б.Амархүүд холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн оны аравдугаар сарын 29-нд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон билээ. Улмаар шүүхээс түүнд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэлийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан хэрэгт буруутгаж, хоёр жилийн хорих ял оноосон юм.

Харин Нийслэлийн прокурорын газраас давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэн байдаг. Улсын Дээд шүүхэд Б.Амархүүд холбогдох хэргийг өнгөрсөн гуравдугаар сарын 25-нд хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм. Ингэснээр Б.Амархүүг ШШГЕГ-ын харьяа хорих 401 дүгээр ангид ялыг нь эдлүүлж байна.

1 сэтгэгдэлтэй

  • Иргэн

    2020-04-17 12:12 at 12:12

    Ямар сайн байхав болчимгүй зан гэж айхтар юм даа сайн хүмүүжээд эвдэрэлгүй л гараасай даа их эрт нэр хүнд алдар цол хүнийг алах юм доо

    Хариулах

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй