Хятадад коронавирусийн халдвартай нэг өвчтөнд эмчлэхэд хэдий хэмжээний зардал гаргадаг вэ?

2020-04-13 14:591min0
26china-xi1-facebookJumbo

БНХАУ-ын Улсын эрүүл мэндийн даатгалын газрын төлөөлөгч Сюн Сяньцюнь коронавирустэй нэг өвчтөнд гарах эмчилгээний өртгийг зарлалаа.

Тус улсад нэг өвчтөнийг эмнэлэгт эмчлэх дундаж өртөг нь 3000 ам.доллар байна. Хэрвээ өвчин хүндэрвэл зардал нь 21 мянган ам.долларт ч хүрч нэмэгддэг. Гэхдээ онцгой хүнд тохиолдолд энэ мөнгөн дунд 200 мянган ам.долларт ч хүрч байсан тохиолдлууд бий гэж Сяньцюнь мэдэгдсэн байна.

Шинэ төрлийн коронавирусээр үүсгэгддэг COVID-19 уушгины хатгалгаа өвчин анх 2019 оны 12 дугаар сард Хятадын Ухань хотод бүртгэгдсэн юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 03 дугаар сарын 11-нд энэ өвчнийг цар тахал хэмээн зарласан билээ.

lenta.ru.com

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй