Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг “Цэцэрлэг, сургууль болон бүх шатны сургуулиудын үйл ажиллагааг дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл зогсоосонтой холбоотойгоор суралцагчид улиран суралцах асуудал гарахгүй. Хоцрогдол гаргахгүй байх тал дээр салбарынхан ажиллаж байна.
Элсэлтийн ерөнхий шалгалт 7 сарын 2-ноос эхэлнэ. Мөн 0-12 насны хүүхэдтэй эмэгтэйчүүд, жирэмсэн эмэгтэйчүүд гэрээсээ ажиллах боломжийг бий болгох тогтоолыг дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл сунгаж байна. 82 настай иргэн БНСУ-аас чартер нислэгээр ирсэн.
Хандиваар цугласан мөнгийг ХӨСҮТ, ЗӨСҮТ зэрэг голомтот ажиллаж байгаа албан хаагчдын цалинг олгоход зарцуулах шийдвэрийг гаргасан. Харин төлбөртэй сургуулиудыг төлбөрөө ирэх жилийн төлбөрт шилжүүлэх асуудлыг хэлэлцэж байна. УИХ-аар маргааш хуулийн төсөл батлагдмагц эдгээр асуудал тодорхой болно” гэлээ.