Батлан хамгаалахын сайд, УОК-ын дэд дарга Н.Энхболд “2021 оны цэрэг татлагыг энэ оны тавдугаар сард багтаж цэрэг татлагыг зохион байгуулна. Гэхдээ үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан цэрэг татлагыг Сэлэнгэ, Дорноговь, Улаанбаатараас цэрэг татахгүй.
Тухайлан анги нэгтгэл дээр нь зайлшгүй шаардлагатай байгаа тооны цэргийг нөхөн татна.
Ингэхдээ нэг дор таваас дээш хүн цуглуулахгүйгээр шалгах, эрүүл мэндийн үзлэг оруулах, ачих тээвэрлэх ажлыг нарийн зохион байгуулалттайгаар хийх болно.
Өнөөдрийн хурлаар сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоох хугацааг сунгах эсэх асуудлыг яриагүй. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд тоо баримт, судалгаатай мэдээллийг танилцуулсан тохиолдолд энэ асуудлыг хэлэлцэнэ” гэв.