Авлига, албан тушаалын гэмт хэргийн улмаас улсад учруулсан хохирлын хэмжээг тооцож үзэхэд, 2019 оны байдлаар 11 их наяд төгрөг байна гэж Авлигатай тэмцэх газраас мэдээлж байсан. Тус газрын ахлах комиссар Т.Баярхүү: “АТГ он гарсаар хохирол нөхөн төлүүлэх асуудалд онцгой анхаарч байгаа.
Эхний хоёр сарын байдлаар 4 тэрбум орчим төгрөгийг мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлсэн. Цаашдаа гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд онцгой анхаарч ажиллана” гэжээ. Дашрамд дурьдахад, АТГ-аас цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурлыг хийхээр сэтгүүлчдийн сонирхсон асуултыг авч байгаа бөгөөд цахимаар явуулах бололтой.