Швейцарь улсад эрчим хүчний шинэ стратегийн асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулахад иргэдийн олонх нь атомын эрчим хүчнээс татгалзана гэсэн санал өгчээ. Шинэ атомын цахилгаан станцын барилгаас татгалзах “Эрчим хүчний стратеги-2050”-ийг иргэдийн 58 хувь нь дэмжсэн байна. Энэхүү стратегид одоо ажиллаж буй АЦС аюулгүй байдлын хор уршиг учруулахааргүй бол ажиллагааг нь хэвээр үргэлжлүүлж, цөмийн эрчим хүчний салбарын судалгааг урьдын адил үргэлжлүүлнэ гэжээ.