Холливудын жүжигчин Арнольд Шварценеггер Терминаторын зургаадугаар хэсэгт тоглохоор болсон гэнэ. Энэ талаар тэрбээр Каннын кино наадмын үеэр мэдэгджээ. Калифорни мужийн амбан захирагч асан тэрбээр саяхан найруулагч Жеймс Кэмеронтой уулзаж, энэ киногоо үргэлжлүүлэх эсэх асуудлаа ярилцжээ. “Кино эргэн ирж байна. Урагш ахицтай байгаа шүү. Кэмеронд ч киногоо үргэлжлүүлэх сайхан санаа бий. Би тэнд байх болно” хэмээн өдгөө 69 настай жүжигчин өгүүлжээ.
Э.ЗАЯА