Унгарын нийслэл Будапешт хотноо ням гарагт хэдэн арван мянган хүн зарим хуулийг эсэргүүцэн жагсчээ. Тэдний дургүйцлийг төрүүлсэн хуулиудын жагсаалтад Боловсролын тухай хууль ч багтсан байна. Тус улсын Ерөнхийлөгч Янош Адер Боловсролын тухай шинэ хуульд гарын үсэг зурсан аж. Энэхүү хуульд Америкийн тэрбумтан Жорж Соросын сангийн дэмжлэгтэй Төв Европын их сургуулийг хаах тухай асуудал багтжээ.

Ерөнхий сайд Виктор Орбан тус их сургуулийг хууль зөрчин ажилласан гэж мэдээлж байгаа ч сургуулийн зүгээс үүнийг үгүйсгэж байгаа юм. Европын холбооны тугийг эсэргүүцдэг хүмүүс парламентын танхимын өмнө жагсааж, “Ардчилал, Унгарын эрх чөлөө” гэсэн уриа барин жагсчээ. Төв Европын их сургууль 1991 онд Унгар гаралтай Америкийн тэрбумтан Жорж Соросын дэмжлэгтэйгээр Будапешт хотноо байгуулагдсан юм.

Тус сургуулийг байгуулсан нь төв болон зүүн Европын орнуудад нээлттэй нийгэм, ардчиллыг хөгжүүлэх зорилготой. Соросын санг өмнө нь хэд хэдэн улсын засгийг солиход оролцсон хэрэгт буруутгаж байсан юм. Санхүүч эр ч үүнийг үгүйсгэдэггүй бөгөөд түүний мөнгөөд Украинд 2004 онд улбар шар хувьсгал, евро Майдан зэргийг явуулсан гэдэг билээ. Украины одоогийн Ерөнхийлөгч Петр Порошенко Сорост эрх чөлөөний одон гардуулж байсан юм.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн