Э.Бат-Үүл нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр буюу 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр боллоо.
Шүүх хуралдаанаар яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 10:00 цагт товлосон байна.
Мөн шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээлээ.
Нийслэлийн прокурорын газраас Э.Бат-Үүл нарт холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйл /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-ийн 2 /Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ/, 18.6 дугаар зүйл /Мөнгө угаах/-ийн 2 дахь хэсэг /2.Энэ гэмт хэргийг:
2.1.бүлэглэж;
2.2.албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ/-т заасан зүйлүүдээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн
Тамгын газар
1 comment
Өмгөөлөгч нь өвчтэй учир хойшлогдлоо л гэнэ биз.Замхруулах арга нь тэр. Шүүхээс ч хатаа. Хамгийн том хэрэгтэн бол мөн.