Энэ сарын 6-ны өдөр нас барсан хүүхдийг цагдаагийн байгууллагад мэдэгдэлгүй нууцаар оршуулсан хэрэг Баянхонгор аймагт гарлаа.
Тодруулбал, тус аймгийн Гурванбулаг сумын иргэн, 38 настай эмэгтэй автомашины осол гаргаж, ослын улмаас гурван настай эрэгтэй хүүхэд нас баржээ.
Гэтэл тэрбээр ослыг нуун дарагдуулж, хуулийн байгууллагад мэдэгдэлгүйгээр хүүг оршуулсан байсныг Баянхонгор аймгийн цагдаагийн газарт нэхэн шалгаж эхэлсэн байна.