2020-04-08 14:511min00

Он гарсаар зургаан аймагт түймэр гарч 51.018 га талбай шатжээ

635a0e54772275ff574eb582b2387025

2020 он гарсаар энэ сарын 07-ны өдрийн байдлаар, Архангай, Булган, Дорнод, Сэлэнгэ, Сүхбаатар, Хэнтий зэрэг зургаан аймгийн 17 суманд нийт 19 удаагийн ой, хээрийн гал түймэр гарсан байна. Түймрийн улмаас  51.018 га талбай, гурван айлын өвөлжөө шатжээ.

Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ой, хээрийн гал түймрийн дуудлага 26.4 хувиар, хохирлын хэмжээ 40.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Иймд иргэд ногоон бүсэд зорчихдоо ил задгай гал түлэхгүй  байх, асаасан гал, чүдэнз, тамхины галыг бүрэн унтраах, халуун үнс нурмыг ил задгай асгахгүй байж ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.