Ш.Раднаасэд гишүүний ноолуурын үнэтэй холбоотой асуудалд Ч.Улаан сайд дараах хариултыг өглөө. Тэрбээр ” Өнгөрсөн жилийн ноолуурын үнийн дундажийг харж байгаад бид энэ жил ноолуурын үнийн дунджийг 100 мянган төгрөгт барих бодлого барьж байна. Аймаг болгоноор босго үнэ тогтоосон байгаа. Өнгөрсөн жилийн ноолуурын үнээс +, – 5 хувийн үнээр тооцож байгаа. Одоо ноолуур бэлтгэлийн ажил эхэлж байна. Энэ жилийн ноолуур чанар сайтай байгаа. Үндэсний үйлдвэрийг зориуд бодлогоор дэмжиж, үндсэн нөхцлөө тохирсон. 300 тэрбумын зээлийг олгоно. Хөнгөлөлтийн үнийг засгийн газар хариуцна.
Хөгжлийн банк дээр одоо гэрээ хийгдээд явж байна. Дараа нь малчидтай гэрээ хийгдэнэ.