Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан долоо хоног бүр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, иргэдийн асуултад хариулж байхаар болсон билээ. Хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хүргэлээ.
Улмаар Хан-Уул дүүргийн Буят-Ухаа хороололд баригдаж буй нийслэлийн Эх хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн төвийг яаралтай ашиглалтанд оруулахаар болсон талаар нийслэлийн засаг дарга С.Амарсайхан хэллээ.
Тус эмнэлгийн хувьд одоогийн байдлаар барилгын явц нь 95 хувьтай байгаа бөгөөд холбогдох яамдуудтай хамтран ойрын хугацаанд ашиглалтад оруулахаар болж байгаа тухай таатай мэдээллийг дуулгалаа.