НӨАТ-ын буцаан олголтыг 2020 онд улирал бүр олгохоор болсон билээ. Нэгдүгээр улирлын буцаан олголтыг энэ сард олгохтой холбоотойгоор иргэн та 2020.04.08-ны 23:59 цагаас өмнө баримтуудаа бүртгүүлэх шаардлагатай.

Энэ оны нэгдүгээр улирлын хувьд нэг иргэн дунджаар 47,000 төгрөгийн НӨАТ-ын буцаан олголт авахаар байгааг Сангийн сайд мэдээлсэн. Цаашид хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард, гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард, дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард багтаан иргэдэд олгох юм. Буцаан олголттой холбоотой мэдээллийг 1800-1288, 75777507 дугаараар холбогдон лавлах боломжтой.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн