10. Андрей Михайлович Курбский гүн
Курбский гүн бол Догшин Иваны хамгийн үнэнч албат байсан бол Ливоны дайнд Оросын армийг командалж байсан нэгэн юм. Гэвч хааны шууд удирдлагад, хүчирхэг төв эрх мэдлийг бий болгох тэмцлийн үеэр урвасан нэгэн. Курбский гэр бүлийнхээ хамт Польш руу зугтаж, 1563 онд Польшийн армитай Москвагийн эсрэг тэмцэж боссон юм.
11. Павлик Морозов
Нэлээд маргаантай түүхтэй этгээд. Зарим нь түүнийг баатар, зарчим хүн, өөрийн үзэл бодолдоо үнэнч, хэнд ч буруу зүйл хийгээгүй гэж үздэг. Харин зарим нь түүнийг төрсөн эцгээ үхэл рүү түлхсэн урвагч, үүнийг ямар ч өндөр үзэл бодлоор зөвтгөж болохгүй гэдэг. Гэхдээ олон түүхчид түүнийг эцгээ барьж өгөхдөө үзэл суртлаа урьтал болгоогүй өс хонзонгийн сэдэлтэй байсан гэж үздэг байна.
Түүний эцэг Трофим Морозов нь большевик, хөдөө аж ахуйн зөвлөлийн дарга байсан бөгөөд 1931 онд Павликийн ээжийг дөрвөн хүүхэдтэй нь хаяад өөр эмэгтэйтэй суужээ. Гомдсон эхнэр нь үнэнч бус нөхрөө засагт матаж, нударган баячуудтай холбоотой байдаг, төрд шилжүүлэх талхнаас нуудаг болохыг мэдэгджээ.
Шүүх хурал ч болж, Павлик Морозов эхийнхээ үгийг баталсан байна. Трофим Морозов 10 жилийн хорих ял авч, 1932 онд залуу пионер хүүг дүүгийнх нь хамт авга ах нь ойд хөнөөжээ.
12. Генрих Люшков
Генрих Люшков бол 1937 онд Алс Дорнодын асар олон иргэдийг хилс хэрэгт гүтгэсэн Дотоод хэргийн ардын комиссариатын комиссар юм. Гэвч 1938 онд Сталин түүний эсрэг нүх ухаж, өөрийг нь баривчлах гэж байгаа нь тодорхой болжээ.
Люшков энэхүү “таатай” үйл явдлыг хүлээлгүйгээр Япон руу зугтаж, өөрийг нь сонирхсон байгууллагуудад Зөвлөлтийн дайчдын байршлын талаар болон хамгаалалтын байгууламжуудын талаар дэлгэрэнгүй ярьж, радио кодуудыг нь хүртэл хэлж өгсөн байна. Люшков япончуудад ЗХУ руу аль болох хурдан дайрахыг уриалж байлаа.
Японд Зөвлөлтийн тагнуулууд байсан бөгөөд тэдний зарим нь баригдсан нь Люшковын оролцоотой байсан байх магадлалтай. Урвагч Люшков тэднийг өөрийн биеэр харгислан тамлаж, зарим үед япончуудыг ч гайхшируулдаг байжээ. Хэсэг хугацааны дараа Люшков Сталиныг хөнөөх ажиллагааг тэргүүлсэн боловч ажиллагаа нь бүтэлгүйтсэн юм. 1945 онд Генрих Люшковыг япончууд хөнөөжээ.
13. Андрей Власов
Андрей Власов Дэлхийн хоёрдугаар дайны эхний жилүүдэд нэр хүнд, алдар гавьяа нь түгж явсан Зөвлөлтийн генерал юм. Гэвч 1942 оны сүүлчээр тэрээр фашистуудад олзлогдож, тухайн үедээ цэргийн өндөр алба хашиж байсан цэргийн олзлогсдод зориулсан Винница дахь цэргийн лагерьт илгээгджээ. Власов шууд л германчуудын талд ажиллахаа зөвшөөрч, “Оросын ард түмнийг чөлөөлөх хороо”-г тэргүүлж эхэлсэн байна.
Эндээ Зөвлөлтийн олзлогдсон цэргүүдээс бүрдсэн арми байгуулсан гэдэг. Власов дайны сүүлчээр баривчлагдаж, 1946 онд дүүжлүүлж хороогдсон юм.
14. Фридрих Паулюс
Фридрих Паулюс бол Сталинградад бууж өгсөн Германы армийн командлагч, генерал юм. Тэрээр Зөвлөлтийн цэргүүдэд олзлогдож, фашистын Германы эсрэг тэмцэхэд хамтран ажиллахаа зөвшөөрсөн. Паулюс Гитлерийн унагах, шинэ удирдлагыг сонгохыг урилж, Германы арми, ард түмнийг босгохыг гаардаж, ЗХУ-тай найрамдалт харилцаа тогтоохын төлөө ажиллөж байв.
Тэр ч бүү хэл Нюрнбергийн үйл явцад хуучин хамтрагчдынхаа эсрэг үг хэлж байсан юм. Түүнд талархсан Зөвлөлтийн засаг 1953 онд Паулюсыг чөлөөлж, тэрээр Герман руугаа буцсан бөгөөд 1957 онд нас баржээ. Түүний хүү эцгийнхээ үйлдлийг тэвчилгүй өөрийгөө буудаж егүүтгэсэн юм.
15. Виктор Беленко
Виктор Беленко бол цэргийн нисгэгч. 1976 онд МИГ-25 хэмээх хэт нууц онгоцоор Япон руу ниссэн нэгэн. Тэнд нь Япон, Америкийн мэргэжилтнүүд онгоцыг илрүүлж, түүнийг нь сайтар судлаад, дараа нь буцааж угсарч, ЗХУ руу нисгэсэн байдаг. Беленко Америкийн иргэншил авчээ.
16. Ким Филби
Английн нууц албаны өндөр албан тушаалын дарга, Зөвлөлтийн тагнуулд элссэн нэгэн байсан бөгөөд олон жилийн турш нууц мэдээлэл дамжуулж байсан юм. 1963 онд тэрээр ЗХУ руу зугтаж, эндээ насны эцэс хүртэл хувийн тэтгэмж авч сайхан амьдарч байсан гэдэг.
17. Гай Фокс
Английн тайж язгууртан, 1605 оны Яков хааны эсрэг хуйвалдааны оролцогч. Лондоны лордуудын танхимын доор подвалд дарьтай олон торх байршуулж, Фокс тэдгээрийг нь шатаах ёстой байлаа. Гэвч бүтэлгүйтэж, хуйвалдагчийг бялтаа дөнгөж шатааж эхлэх үед нь баривчилжээ. Фокс эхэндээ холбоотнуудаа нэрлээгүй боловч эхний эрүү шүүлтийн дараа дахин бодолцож, бүх бурууг өөр дээрээ үүрэхгүй байхаар шийджээ.
Тэр хуйвалдааны бараг бүх оролцогчийг нэрлэснээр бүгдийг нь баривчилж, олны өмнө дүүжилж, цаазалж хороосон байна. Гай Фокс удаан хугацааны зовлонт үхлийн хүссэнгүй, цаазын эхэнд л тавцангаас үсэрчээ. Ингээд хүзүүгээ хугалж, агшин зуур амь тавьсан гэдэг. Харин үнэнч хамтрагчид нь удаан хугацааны зовлонт цаазын ялыг мэдрэхээс өөр аргагүй болжээ.
18. Эхнэр, нөхөр Розенберг
Юлиус, Этель Розенберг нар бол 1940-өөд оны эхээр Зөвлөлтийн тагнуулд ажиллаж, ЗХУ-д АНУ-ын цөмийн боловсруулалтын талаарх мэдээллийг дамжуулж байсан америкчууд юм. 1953 онд тэднийг тагнуулын хэргээр цаазалжээ.
Эх сурвалж: morefactov.ru
Орчуулсан Э.МАРТ
2 comments
Нам солидог нөхдүүдийг л бичмээр дээ
Манай тэгбишдагва улаан 2 ийн нэр алга бн