Улаанбаатарт салхитай, өдөртөө 9 градус дулаан байна

2020-04-07 08:121min0
tsag agaar

Төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр үүлшиж, ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун болон зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, говь, тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч, шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр 3-8 градус хүйтэн, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр 0-5 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун хэсгээр 16-21 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 8-10 градус дулаан байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй