Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “ХКҮ” ХХК-ийн захиалгатай “ТҮШИГТ АРГА констракшн” ХХК-ийн гүйцэтгэж буй оффис, үйлдвэрийн өргөтгөлийн барилга угсралтын ажилд хяналт шалгалт хийлээ.
Шалгалтаар зохих мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүй эхлүүлсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 5.2 дах заалтын дагуу шийтгэлийн арга хэмжээ авч, зөрчлийн үр дагаврыг арилгуулах хүртэл угсралтын ажлыг зогсоох тухай эрх бүхий албан тушаалтны албан даалгавар хүргүүлэн, биелэлтэд хяналт тавин ажиллаж байна.