Монголбанк оны эхний 3 сард 5.3 тн үнэт металл худалдан авсан бөгөөд 3 дугаар сард 830 кг үнэт металл худалдан авчээ. Энэ нь өмнөх оны мөн үед 540 кг үнэт металл худалдан авч байснаас 290 кг-аар өссөн үзүүлэлт юм. Худалдан авсан 5.3 тн үнэт металлын 3.6 тн нь алт, 1.7 тн нь цагаан мөнгө байна.
Өнгөрсөн 3 дугаар сард Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 31 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 36 кг үнэт металл тус тус худалдан авчээ. Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж үнэ өнгөрсөн сард 141,512.11 төгрөг байлаа.
1 comment
Алт худалдан авалт 3р сард урд оны мөн үеийнхээс дөнгөж 290 кг-аар өсчээ. Маш бага үзүүлэлт. Урд саруудад тонноор нь ярьж байсан. Аргагүй хил гааль нээгдсэн нь мэдэгдэж байна. Алтаа хилээр алдаад эхэлсэн байна. Бүр их хэмжээгээр шүү. Маш их хэмжээгээр. Холбогдох байгууллагууд даанч анхаарахгүй юм даа. Алт гаргагчид, хил гаалийнхан хоорондоо мафийн зохион байгуулалтанд орсон гэж хардаж байна. Хэнд, хааш нь хандвал зохилтойг ч мэдэхгүй болж дээ.