ОХУ-д коронавирусний халдвар авсан нийт хүний тоо нэг өдрийн дотор 601-ээр нэмэгдэж, 4149 боллоо гэж тус улсын коронавирустэй тэмцэх шуурхай штаб мэдээлжээ.
Тиймээс тус улс иргэдийг гадаадаас татах олон улсын нислэгийг дөрөвдүгээр сарын 04-нөөс эхлэн түр зогсоож байна гэж тус улсын коронавирустэй тэмцэх шуурхай штаб мэдээлжээ. Оросуудыг эх оронд нь авчрах дараагийн нислэгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг даваа гарагт өгөх аж.
“Коронавирусийн халдвар зөөвөрлөгдөн орж ирэх шинэ давлагааг хязгаарлах” зорилгоор ийм шийдвэр гаргасан гэж шуурхай штабын мэдээлэлд дурдсан байна. Үүнээс гадна, Оросуудыг эх оронд нь авчрах ажлын хэсэгт ойр эх сурвалжийн хэлж байгаагаар, зорчигчдын зохион байгуулалтгүй байдал асуудал үүсгэжээ.
Агаарын тээврийн компаниуд илүү олон хүн авчрахаар төлөвлөж байсан боловч зорчигчид нислэгтээ ирэхгүй байх, нислэгтээ ирээгүй зорчигчид иргэдийн дийлэнх хэсгийг татсаны дараа алслагдсан газруудаас, жишээлбэл, Филиппин эсвэл Бали арлаас авч явахыг хүссэн тохиолдол гарсан байна.
Шуурхай штабаас мэдээлснээр, одоо гэртээ ирэх хүсэлтэй иргэд төрийн үйлчилгээний нэгдсэн цахим хуудсанд байрлуулсан маягтыг бөглөх ёстой. Цугларсан асуулуудад үндэслэн иргэдийг нутагт нь авчрах хуваарийг гаргах аж.
Шуурхай штабын шийдвэрийн дагуу гадаадад хэсэг хугацаанд байх оросуудад “гадаадад байх хугацаанд нь шаардлагатай туслалцааг үзүүлнэ”. Үүний тулд тэд өөрсдийн мэдээллийг төрийн үйлчилгээний цахим хуудсанд тавих шаардлагатай байна. ОХУ-ын Засгийн газар иргэдээ бусад оронд түр хугацаагаар оршин суух нөхцөлийг бүрдүүлэхийн тулд Гадаад харилцааны яамандаа 500 сая рубль олгожээ.
МОНЦАМЭ