Өвөрхангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас буга, аргальд биотехникийн арга хэмжээ авч байна.
Улмаар Хужирт сумын Дулаанхайрхан, Хангуйн мухар, Бат-Өлзий сумын Өвт, Бөхөн шар, Баатарын даваа, Зүүнбаян-Улаан сумын Баян хайрхан, Баянзүрх, Бүрд сумын Сант хайрхан, Есөнзүйл сумын Зүүн хайрхан, Дөлгөөн уул зэрэг газарт өвс, хужир тавьж өгөх ажлыг сумдын байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч нар гүйцэтгэсэн байна.
Уг ажлыг 3-р сарын 12-ноос 4 дүгээр сарын 02-ны өдрүүдэд хийсэн бөгөөд цаашид Баруунбаян-Улаан, Уянга сумын Өшгөгийн нуруу, Жаргалант зэрэг газарт үргэлжлүүлэн хийх аж.