Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр ээлжит мэдээлэл хийлээ. /2020.04.04/
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: “Улаанбаатар-Токио тусгай үүргийн онгоцоор ирсэн 265 хүнийг тусгаарласан байна. Үүнээс ХӨСҮТ-д 64 хүн, Цэргийн төв эмнэлэг, “Жаргалант” сувилал, “Токио Инн” зочид буудалд үлдсэн хүмүүсийг нь тусгаарлсан. Мөн “Токио Инн” зочид буудалд л гэхэд 184 хүнийг тусгаарласан байна.
Коронавирусийн халдвараар эмчлүүлж буй өвчтөнүүдийн биеийн байдал тогтвортой байгаа. Сөүл-Улаанбаатар, Токио-Улаанбаатар чиглэлээр нийт 104 хүн ХӨСҮТ-д тусгаарлагдсан. Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 37 хүнээс коронавирус илрээгүй.
Өмнө нь уушгины хатгалгаагаар өвчилсөн хүмүүсээс тандалт хийж байгаа бөгөөд 27 сорьцоос коронавирус илрээгүй байна.
“Амар” зочид буудалд тусгаарласан 152 хүний шинжилгээг өнөөдөр авах бөгөөд хариу нь нэг өнөө оройдоо тодорхой болно” гэлээ.