Коронавирусийн халдварын нөлөөгөөр эдийн засагт үүсэх эрсдэлийг буруулах зорилгоор Засгийн газраас зарим нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг гааль болон НӨАТ-аас чөлөөлөх шийдвэр гаргасан. Өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний хомсдол үүсгэхгүй, үнийг нь хөөрөгдөхгүй байх үүднээс ийм шийдвэр гаргасан юм.

Үүнийг зохицуулсан хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөөд байгаа бөгөөд хууль батлагдтал татварыг нь хойшлуулаад байна. Энэхүү шийдвэр нь иргэдийн гар дээр очих өргөн хэрэглээний барааны үнийг нэмэгдүүлэхгүй байх давуу талтайгаарс гадна хүнс импортлогч аж ахуйн нэгжүүдэд боломж олгож буй шийдвэр.

Тодруулбал, татвараас чөлөөлсөн хугацаанд хүнс импортлогч аж ахуйн нэгжүүд их хэмжээний нөөц бүрдүүлж, ашиг олох боломж бүрдэнэ. Одоогийн байдлаар 35 аж ахуйн нэгж энэхүү боломжийг ашиглаж 2.4 сая кг цагаан будаа, 12.9 сая кг улаанбуудай, 4.3 сая кг элчин чихэр, 1.4 сая литр ургамлын тос импортолжээ.

Эдгээр хүнсний бүтээгдэхүүний татварыг ирэх зургаадугаар сарын 30 хүртэл чөлөөлж байгаа юм. Тиймээс энэ хугацаанд хүнс импортлогчид их хэмжээний нөөц бүрдүүлэх боломжтой. Жилийн эцэс гэхэд эдгээр хүнсний бүтээгдэхүүний импорт өмнөх жилийнхээс хэд дахин өссөн байхыг үгүйсгэхгүй.

Импортоор авдаг өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлөх нь түр зуурын арга хэмжээ юм. Харин эдгээр хүнсний бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэдэг болох нь чухал юм. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан Монголын тариаланчдын үндэсний холбооны удирдлагуудтай уулзахдаа энэ талаар байр сууриа илэрхийлжээ.

Тэрээр “Одоогоор импортын хамааралтай бүтээгдэхүүн бол цагаан будаа, гурвалжин будаа болон бүх төрлийн будаа, элсэн чихэр, ургамлын тос байна. Энэ жил сэлгээний тариалалтад тосны тарималын зохистой харьцааг бий болгож, рапсын тосны үйлдвэрлэлийг нэмэгдүүлж цаашдаа экспортлох боломж байна гэж харж байгаа.

Цаашид бид цагаан будааг дотооддоо тариалж болно. Тариалж байсан туршлага ч бий. Үүний үр ашгийг тодорхойлж, тодорхой санал боловсруулах шаардлагатай байна. Элсэн чихрийн хэрэгцээг ч дотоодоосоо хангах бололцоо байна. Гол  нь боловсруулах үйлдвэр байгуулах, манжингаа тариалах асуудал байгаа юм. Ийм асуудлаар хамтран тооцоо судалгаа хийж, төсөл хэрэгжүүлэх хэрэгтэй.

Үүнээс гадна өрхийн хүнсний ногооны тариаланг нэмэгдүүлмээр байна. Айл бүр өөрийнхөө хэрэгцээний ногоог тариалж, хэрэгцээгээ хангах чиглэлээр бодлого хэрэгжүүлмээр байна. Айл бүр хүнсээ бэлтгэдэг соёл руу бид чиглүүлж өгөх хэрэгтэй” гэжээ.

By updown

One thought on “Ч.Улаан: Манай улс цагаан будааг тариалж байсан туршлагатай тул дотооддоо тарьж болно”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн