Онцлох мэдээУлс төр

“ЖДҮ-чдын толгойлогч” Б.Батзоригт УИХ-ын гишүүнээсээ татгалзах шахалт ирсэн үү?

Мэдээллийн сайтууд ЖДҮ-тэй нэр холбогдоод байгаа Б.Батзоригийг УИХ-ын гишүүнээсээ татгалзсан тухай цухас дурьдаж эхлэв. Энэ талаар news.mn сайт УИХ-ын гишүүн Б.Батзоригоос тодруулсан байна. Хариултаас нь харахад гишүүн энэ асуултандаа тодорхой хэмжээний ойлголт өгөөгүй байна.

Б.Батзориг нь ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байхдаа ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээлийг голчлон тараасан хүн юм. ЖДҮ бол МАН-ыг хамгийн хүнд байдалд оруулсан томоохон асуудал.  Тийм учраас УИХ-ын ээлжит сонгуулийн өмнө МАН ЖДҮ-чдээсээ сална гэж тооцоод “ЖДҮ-чдын толгойлогч” Б.Батзоригт УИХ-ын гишүүнээсээ татгалзах шахалтыг үзүүлсэн байж болзошгүй юм.

Энэ тухай мэдээ, мэдээлэл ирэх долоо хоногт илүү тодорхой болох болов уу.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close