БНХАУ-ын Шенжень хотын захиргаа хотын нутаг дэвсгэрт муур, нохойн махыг хүнсэнд хэрэглэхийг хоригложээ. Энэ нь Хятад улсын түүхэнд анхны тохиолдол болсон талаар ВВС мэдээлжээ. Хориг ирэх тавдугаар сарын 01-нээс хэрэгжих гэнэ.

Хятадын эрх баригчид зэрлэг амьтны махыг хүнсэнд хэрэглэхийг орон даяар хориглох шийд гаргасан. Шэнжень хот энэ шийдвэрийг дагахдаа нохой, муурыг нэмсэн юм байна.

Мөн Тайвань улс бас нохой, муурны махыг худалдаалах, хүнсэнд хэрэглэхийг хориглосон байна. Хонконгод муур, нохойн махыг хүнэсэнд хэрэглэх зорилгоор амийг нь таслахыг хориглож, зөрчсөн хүнд зургаан сар хүртэл хорих, 640 ам.доллараар торгох шийтгэл ногдуулахаар болжээ.

By updown

4 thoughts on “Хятад улс анх удаа муур, нохойн махыг хүнсэнд хэрэглэхийг хориглолоо”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн