УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол УИХ-ын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэг, Монгол УИХ-ын 2020 оны 17 дугаар тогтоолыг үндэслэн “Монгол УИХ-ын 2020 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал тогтоох тухай” захирамж гаргалаа.
Уг захирамжид УИХ-ын 2020 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг дор дурдсанаар тогтоожээ. Үүнд:
1/Монгол УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
2/Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
3/Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
4/ “”Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Монгол УИХ-ын тогтоолын төсөл;
5/ Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл;
6/ “Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Монгол УИХ-ын тогтоолын төсөл, Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Монгол Улсын Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан;
7/ Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт;
8/ “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2021 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Монгол УИХ-ын тогтоолын төсөл;
9/ Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
10/Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
11/ Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
12/Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
13/Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
14/Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
15/Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл;
16/ “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг товлож, санал авах өдрийг тогтоох тухай” Монгол УИХ-ын тогтоолын төсөл;
17/бусад.
Түүнчлэн захирамжид зааснаас бусад хэлэлцүүлгийн шатанд байгаа болон Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Засгийн газар, УИХ-ын гишүүдээс Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслүүдийг хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх асуудлыг тухай бүрд нь Зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэрлэж байхаар тогтоосон байна.